1st International Conference on Pediatric Dentistry and Pediatrics

● 2024 оны 9 сарын 30, 2024 оны 10 сарын 01,02,03 ● Улаанбаатар хот, Монгол улс

2024 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Кемпински зочид буудалд “Хүүхдийн Нүүр Ам Судлал болон Хүүхдийн Анагаах Ухааны хамтарсан анхдугаар олон улсын хурал” зохион байгуулагдах гэж буйг мэдэгдэхэд таатай байна.

Зорилго:

Бид энэхүү хурлын хүрээнд хүүхдэд зонхилон тохиолдох бие махбодын өвчин, нүүр амны өвчний талаарх ойлголт, тэдгээрийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагатай танилцан мэдлэг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, гарц шийдлийг тодорхойлох, онол гардан хосолсон сургалтан дор туршлага солилцон харилцан суралцах зорилготойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зочин илтгэгч нар:

Олон улсын хүүхдийн эмч нар болон хүүхдийн нүүр ам судлаач эмч нараас гадна бусад эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцах болно.



Хүүхдийн нүүр ам судлал

  • Сүүн шүдний сувгийн эмчилгээ
  • Бүрэн хэлбэржээгүй байнгын шүдний сувгийн эмчилгээ
  • Хөгжлийн онцлогтой хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд
  • Шүдний гаралтай идээт үрэвслийн эмчилгээний зарчим
  • Фторын хэрэглээ
  • Minimally invasive dentistry
  • Шүд цоорох өвчний явцыг хянах идэвхтэй хяналт
  • Сүүн болон байнгын шүдний зөөлцийн үрэвслийн эмчилгээ
  • Цөгц сэргээх аргууд
  • Холимог зуултын үеийн шүдний зай тавигдалт
  • Хэсгийн мэдээгүйжүүлэг хийх техник
  • Зан төлвийг залах ойлголтууд
  • Эрт үеийн шүдний гажгийн эмчилгээний зарчим
  • Сүүн болон байнгын зуултын үеийн шүдний гэмтлийн үед авах арга хэмжээ
  • Шүдний эмчилгээнээс айх айдастай хүүхдийн зан төлвийг залах арга
  • Хүүхдийн үнэлгээний менежмент


Хүүхдийн анагаах ухаан:

  • Нярайн тандалт, шинжилгээ
  • Хүүхдийн эрчимт эмчилгээ
  • Хүүхдийн мэдээгүйжүүлэг
  • Хүүхдийн гэмтэл, түлэгдлийн тусламж
  • Хүүхдийн амьсгалын эмгэгүүд
  • Хүүхдийн тусламж үйлчилгээний халдварын сэргийлэлт, хяналт
  • Өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

Хэн оролцох ёстой вэ?

Энэхүү хурлаар бид дотоодын болон олон улсын оролцогчдыг татах төлөвтэй байна. Хэрэв та өдөр тутамдаа хүүхэдтэй харьцдаг эсвэл хөгжлийн онцлогтой үйлчлүүлэгчтэй харьцаж эмчилгээ хийдэг бол таныг энэхүү олон улсын хуралд оролцохыг зөвлөж байна. Энэ хуралд хүүхдийн эмч нар, шүдний эмч нар, хүүхдийн нүүр ам судлаач эмч нар, резидент эмч нар, хүүхэдтэй харьцдаг бүх эмнэлгийн мэргэжилтнүүд оролцох боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Зочин илтгэгч нар болон хурлын хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зохион байгуулах комисстой холбогдоно уу.

Цахим хаяг: contact@ficppd.org

Scroll to top