“Монголын Хүүхдийн Анагаах Ухаан” сэтгүүлд 
эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхийг урьж байна.

Монголын Хүүхдийн Анагаахын Академийн эрхлэн гаргадаг “Монголын Хүүхдийн Анагаах Ухаан” сэтгүүл нь Хүүхдийн анагаах ба түүнтэй холбоотой бүхий л чиглэлээр хийгдсэн судалгаа, эмнэлзүйн ховор тохиолдол, хэвлэлийн тойм зэрэг эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэвлэн нийтэлж эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдэд хүртээл болгодог уламжлалтай. Сэтгүүлийн удаах дугаар 2024 оны 9 дүгээр сард АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн Анагаахын Тэнхимийн 70 жилийн ойд зориулагдан гарах бөгөөд энэхүү дугаарт зориулан эрдэм шинжилгээний өгүүлэл ба эмнэлзүйн ховор тохиолдол хүлээн авч байна. 

Бүтээл хүлээж авах сүүлийн хугацаа: 2024 оны 8 сарын 15 (Пүрэв гараг) 18:00 цаг

Хамрах хүрээ, ангилал: Хүүхдийн эмч, судлаач, мэргэжилтнүүд
Сэтгүүлд хүлээж авах эрдэм шинжилгээний бүтээл: Хүүхдийн Анагаахын салбарт хийсэн судалгааны ажлын үр дүнгээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл ба эмнэлзүйн ховор тохиолдол

Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага

  1. Өгүүлэл нь нь дараах бүтэцтэй байна (жишээ өгүүллийг энд дарж харна уу. ) Үүнд:
  • Өгүүллийн нэр
  • Зохиогчдын овог нэр, албан газрын харьяалал, хариуцлагатай зохиогчийн и-мэйл хаяг
  • Түлхүүр үг 
  • Үндэслэл
  • Арга, аргачлал
  • Үр дүн
  • Хэлцэмж
  • Дүгнэлт
  • Ном зүй
  • Хураангуй (Монгол, Англи хэл дээр ) 
  1. Эмнэлзүйн ховор тохиолдол нь дараах бүтэцтэй байна (жишээ ховор тохиолдлыг энд дарж харна уу.)  Үүнд:
  • Ховор тохиолдлын нэр
  • Зохиогчдын овог нэр, албан газрын харьяалал 
  • Хариуцлагатай зохиогчийн и-мэйл хаяг
  • Түлхүүр үг
  • Өвчтөний тухай мэдээл
    • Анамнез, бодит үзлэг
    • Лаборатори ба дүрс оношилгооны шинжилгээ
    • Ялган оношилгоо
    • Эмчилгээ
    • Хэлцэмж, дүгнэлт
    • Ном зүй
  • Хүснэгт, зураг нийлээд 10 хүртэл байх

Бүтээлийн бичиглэлд тавигдах шаардлага

  • Өгүүллийг зөвхөн Microsoft Word 1997-2003 хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй формат ашиглан бичнэ.
  • Бүтээлийн нэрийг Arial фонтоор, 12 pt хэмжээтэй, том үсгээр, Bold хэлбэрээр бичих
  • Зохиогчдын нэрийг арагш жагсааж, дараагийн мөрнөөс харьяалагдах албан байгууллагууд ба хариуцлагатай зохиогчийн и-мэйл хаягийг тус бүр нэг мөрөнд Arial фонтоор, 10 pt хэмжээтэй үсгээр, Italic хэлбэрээр бичих 
  • ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, үндэслэл, текст, зураг (график ба фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан бүтээлийн жагсаалтыг оролцуулан 297×210мм (A4) хэмжээтэй 6 хүртэл хуудсанд багтсан байна. Arial фонтоор 11pt хэмжээтэй үсгээр бичнэ. 
  • Хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote команд ашиглахгүй. Мөн хуудасны дугаар тавихгүй.
  • Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • Өгүүллийн хураангуйг 400-500 үгэнд багтааж Монгол, Англи хэлээр бичнэ. Англи хураангуй нь Background, Method, Result, Conclusion гэсэн бүтэцтэй байна.
  • Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр, Монгол, Англи хэлээр бичигдсэн байна. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй. 
  • Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType, LaTex програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12 pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
  • Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
  • Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
  • Зааврын дагуу бичигдсэн файлыг зарлагдсан и-мэйл хаяг (ulzii@mnums.edu.mn) -аар заасан хугацаанаас өмнө илгээнэ.
  • Сэтгүүлийн зөвлөл нь дээр бичигдсэн шаардлага хангаагүй,өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж өгсөн өдрийг сэтгүүлд ирүүлсэн хугацаа гэж тооцно.
  • Хүснэгт, зураг нийлээд 10 хүртэл байх

Бүтээл хүлээн авах  

  • Өгүүллийг Монгол хэлээр бичиж, 2024 оны 8 сарын 15-ны дотор ulzii@mnums.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
  • Урьд нь хэлэлцүүлсэн ба хэвлүүлсэн судалгааны ажлын үр дүнг дахин хэвлүүлэхгүй болно.
  • Үг үсэг ба найруулгын алдааг редакцийн зөвлөл хариуцахгүй болохыг анхаарна уу!
  • Шалгарсан бүтээлүүдээс “The 1st International Conference on Pediatrics and Pediatric dentistry“ олон улсын хуралд хэлэлцүүлнэ.

Жич: Өмнө хэвлэгдсэн бүтээлийг хэвлэхгүй болохыг анхаарна уу.

Бүтээлдтавигдахерөнхийшаардлага

  1. Өгүүлэл нь нь дараах бүтэцтэй байна (жишээ өгүүллийг энд дарж харна уу. ) Үүнд:
  • Өгүүллийн нэр
  • Зохиогчдын овог нэр, албан газрын харьяалал, хариуцлагатай зохиогчийн и-мэйл хаяг
  • Түлхүүр үг 
  • Үндэслэл
  • Арга, аргачлал
  • Үр дүн
  • Хэлцэмж
  • Дүгнэлт
  • Ном зүй
  • Хураангуй (Монгол, Англи хэл дээр ) 
  1. Эмнэлзүйн ховор тохиолдол нь дараах бүтэцтэй байна (жишээ ховор тохиолдлыг энд дарж харна уу.)  Үүнд:
  • Ховор тохиолдлын нэр
  • Зохиогчдын овог нэр, албан газрын харьяалал 
  • Хариуцлагатай зохиогчийн и-мэйл хаяг
  • Түлхүүр үг
  • Өвчтөний тухай мэдээл
  • Анамнез, бодит үзлэг
  • Лаборатори ба дүрс оношилгооны шинжилгээ
  • Ялган оношилгоо
  • Эмчилгээ
  • Хэлцэмж, дүгнэлт
  • Ном зүй
  • Хүснэгт, зураг нийлээд 10 хүртэл байх

Бүтээлийнбичиглэлдтавигдахшаардлага

  • Өгүүллийг зөвхөн Microsoft Word 1997-2003 хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй формат ашиглан бичнэ.
  • Бүтээлийн нэрийг Arial фонтоор, 12 pt хэмжээтэй, том үсгээр, Bold хэлбэрээр бичих
  • Зохиогчдын нэрийг арагш жагсааж, дараагийн мөрнөөс харьяалагдах албан байгууллагууд ба хариуцлагатай зохиогчийн и-мэйл хаягийг тус бүр нэг мөрөнд Arial фонтоор, 10 pt хэмжээтэй үсгээр, Italic хэлбэрээр бичих 
  • ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, үндэслэл, текст, зураг (график ба фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан бүтээлийн жагсаалтыг оролцуулан 297×210мм (A4) хэмжээтэй 6 хүртэл хуудсанд багтсан байна. Arial фонтоор 11pt хэмжээтэй үсгээр бичнэ.
  • Хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote команд ашиглахгүй. Мөн хуудасны дугаар тавихгүй.
  • Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • Өгүүллийн хураангуйг 400-500 үгэнд багтааж Монгол, Англи хэлээр бичнэ. Англи хураангуй нь Background, Method, Result, Conclusion гэсэн бүтэцтэй байна.
  • Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр, Монгол, Англи хэлээр бичигдсэн байна. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.
  • Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType, LaTex програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12 pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
  • Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
  • Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
  • Зааврын дагуу бичигдсэн файлыг зарлагдсан и-мэйл хаяг (ulzii@mnums.edu.mn) -аар заасан хугацаанаас өмнө илгээнэ.
  • Сэтгүүлийн зөвлөл нь дээр бичигдсэн шаардлага хангаагүй,өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж өгсөн өдрийг сэтгүүлд ирүүлсэн хугацаа гэж тооцно.
  • Хүснэгт, зураг нийлээд 10 хүртэл байх

Бүтээлхүлээнавах 

Scroll to top