Урилга
Эрхэм хүндэт та бүхнийг Монгол улсад зохион байгуулагдах гэж буй “ХҮҮХДИЙН НҮҮР АМ СУДЛАЛ БОЛОН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛ”-д оролцохыг урьж байгаадаа таатай байна.
Тус хурал нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдана.
Та бүхэн энэхүү олон улсын хурлыг ивээн тэтгэх болон үзэсгэлэнд оролцсоноор танай компанийн үйл ажиллагааны хамрах хүрээ өргөжих, улмаар хуралд оролцогчид болон бусад компани, байгууллагын төлөөлөгчидтэй ирээдүйн хамтын ажиллагааны харилцаа холбоо үүсгэх боломжтой.
Олон улсын хурлын тухай
Энэхүү 4 өдрийн хурлын үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүд:
- Хүүхдийн нүүр ам судлал болон хүүхдийн анагаах ухааны салбаруудын өнөө үед тулгамдаж буй асуудлаар лекц
- Гадаад болон дотоодын хүүхдийн нүүр ам судлал, хүүхдийн анагаах ухааны салбаруудын шилдэг мэргэжилтнүүдийн илтгэл
- Хүүхдийн нүүр ам судлал, хүүхдийн анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүдийн гардан сургалт
- Эмнэлгийн болон нүүр ам судлалын салбарт хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, материал, технологийн үзүүлэх сургалтууд, материалын үзэсгэлэн худалдаа, урьдчилан сэргийлэх, шүд, ам арчилгаа, хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүн, хэрэглэгдэхүүнүүдийн танилцуулга
- Бүртгэл, цайны завсарлага, үдийн хоол, уух зүйлсээр үнэгүй хангана.
- Гала оройн зоогийн урилга
Олон улсын хуралд хэн хамрагдах боломжтой вэ?
Олон улсын хүүхдийн анагаах, хүүхдийн нүүр ам судлал, нүүр амны гажиг заслын шилдэг эмч нарын туршлагыг та бүгдтэй хуваалцах боломж олгож байгаадаа таатай байна.
Тус хуралд орон орны мэргэжилтнүүд хамрагдах ч олонх нь дотоодын нүүр ам судлаач эмч нар түүн дотроо хүүхдийн нүүр амны эмч, нүүр амны гажиг заслын эмч, нүүр амны эмчилгээний болон хүүхдийн анагаахын эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, мэргэшигч эмч нар байна.
Манай мэдээллийн сан олон эмнэлэг, хувийн хэвшлийн байгууллагуудыг багтаасан ба оролцогчидод тараах хөтөлбөр, танилцуулгад бүх илтгэгчийн нэр, лекцийн нэр, оролцогч ивээн тэтгэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.
Зохион байгуулагчдын зүгээс ойролцоогоор 200-250 орчим гадаад, дотоодын нүүр ам судлаач эмч нарыг хамрагдана гэж төлөвлөж байна. Энэхүү уулзалт нь ихэвчлэн хүүхэдтэй ажилладаг нүүр ам судлаач эмч, урьдчилан сэргийлэлтийн эмч, мэргэжилтэн, хүүхдийн анагаахын салбарын эмч нарт онцгой ач холбогдолтой болно.
Олон улсын хурлыг ивээн тэтгэж, үзэсгэлэнд оролцох боломжууд
- Ивээн тэтгэх, эсвэл үзэсгэлэнд оролцох нь өөрсдийн компанийг сурталчилах, брэндийг таниулах, дэмжих, бэлтгэл ажлын болон хурлын үеэр, дараа нь олон салбарын судлаач, эмч, мэргэжилтнүүдийн дунд нэр хүндээ өсгөх гайхалтай боломжийг олгодог.
- Хуралд оролцож буй ихэнх мэргэжилтнүүд мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлдэг чадварлаг эмч нар байдаг учраас компаниуд эдгээр хүчирхэг хүмүүстэй холбогдсоноор зах зээлийн бүтээгдэхүүний шийдвэр гаргалтад туслахаас гадна танай брэндийг цааш олон нийтэд таниулахад туслах болно.
- Танай төлөөлөгчид өдрийн турш хүүхдийн нүүр ам судлал болон хүүхдийн анагаах ухааны салбаруудын олон улсын анхдугаар хуралд оролцох мэргэжлийн хүмүүстэй албан бус орчинд ирээдүйн хамтын үйл ажиллагааны харилцаа холбоо үүсгэх боломж бүрдэнэ.
- Танай компанийн оролцоо, тууштай байдал, дэмжлэгийг хурлын өмнө болон хурлын үеэр танилцуулах хөтөлбөрийн товхимолд нийтлэх болно.
- Танай компанид өдөр тутамд тохиох зах зээлийн өрсөлдөөнөөс хол, албан бус боловч мэдээлэл сайтай орчинд сонирхолтой, нөлөө бүхий хүмүүстэй танилцах нь ихээхэн ашиг тусаа өгөх болно.
*Үзэсгэлэнгийн хүрээнд ивээн тэтгэгчдэд давуу эрх олгох боловч ивээн тэтгэгч/үзэсгэлэнд оролцогчидын тоо хязгаартай тул эрт бүртгүүлэх нь давуу тал болно гэдгийг анхаарна уу.
Үзэсгэлэнг хэрхэн сайжруулах талаар ярилцахдаа бид баяртай байх болно.
Олон улсын хурлыг хэн ивээн тэтгэж болох вэ?
- Шүдний тоног төхөөрөмж, шүдний материал, хэрэглэгдэхүүн, багаж хэрэгсэл нийлүүлэгчид
- Эмнэлгийн тоног төхөөрөмж, материал, хэрэглэгдэхүүн, багаж хэрэгсэл нийлүүлэгчид
- Мэс заслын эд зүйлс, хэрэглэгдэхүүн нийлүүлэгчид
- Анагаах ухааны болон нүүр ам судлалын салбарын мэргэжилтнүүдэд санхүү, даатгал, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд
- Дижитал шүдний эмчилгээ, шүдний программ хангамжийн компаниуд
- Эмнэлгийн программ хангамжийн компаниуд
- Эмийн компаниуд
- Амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн нийлүүлэгчид
- Хүүхдийн амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн нийлүүлэгчид
- Хүүхдийн биеийн арчилгааны бүтээгдэхүүн нийлүүлэгчид
- Нүүр амны гажиг заслын зэмсэг, хэрэглэгдэхүүн нийлүүлэгчид
- Менежментийн компаниуд
Та оруулсан хувь нэмрийнхээ хүрээнд ямар боломжийг хүртэх вэ?
Танай компанид ивээн тэтгэх ба үзэсгэлэнд оролцож үйлчилгээ, бүтээгдэхүүнээ сурталчилах хэд хэдэн сонголт үүсгэсэн болно. Үүнд:
ИВЭЭН ТЭТГЭХ БА ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ | ||
Алт ( 3 байгууллага ) | Мөнгө ( 3 байгууллага ) | Хүрэл ( 5 байгууллага ) |
7 сая төгрөг | 5 сая төгрөг | 3 сая төгрөг |
– Үзэсгэлэн худалдаанд оролцоно.- Маркетингийн видео бичлэг хурлын үеэр өдөрт 2 удаа, нийт 4 удаа цацагдана.- 1 лекцийг хурлын хөтөлбөрт оруулах эрх олгоно.- Ивээн тэтгэгчдийн логог постерт байрлуулна.- Завсарлага, үдийн цайны цагаар танилцуулгыг дэлгэцэн дээр харуулна.- Хуралд оролцогчдод ивээн тэтгэгч байгууллагын сурталчилгааны материалуудыг тараана.- Үзэсгэлэнгийн талбай дээр компанийн сурталчилгааг байршуулна.- Үзэсгэлэнгийн зориулалттай ширээ, сандал гаргаж өгнө.- Нийгмийн сүлжээнд сурталчилгаа байршуулна.- Танай байгууллагын 2 төлөөлөгчийн 2 өдрийн өглөө болон үдээс хойш цай/кофе багтана.- Байгууллагын 2 төлөөлөгч гадны зочид төлөөлөгчдийн хамт оройн хүлээн авалтанд оролцоно. | – Үзэсгэлэн худалдаанд оролцоно.- Маркетингийн видео бичлэг хурлын үеэр өдөрт 1 удаа, нийт 2 удаа цацагдана.- Үзэсгэлэнгийн талбай дээр компанийн сурталчилгааг байршуулна.- Үзэсгэлэнгийн зориулалттай ширээ, сандал гаргаж өгнө.- Нийгмийн сүлжээнд талархал илэрхийлнэ. | – Үзэсгэлэн худалдаанд оролцоно.- Нийгмийн сүлжээнд талархал илэрхийлнэ.- Үзэсгэлэнгийн талбай дээр компанийн сурталчилгааг байршуулна.- Үзэсгэлэнгийн зориулалттай ширээ, сандал гаргаж өгнө. |
ИВЭЭН ТЭТГЭГЧДИЙН МАЯГТ
Та доорх товчийг дарж татаж авч бөглөж явуулна уу.
Лавлах зүйлийг дараах цахим хаягаар авна уу
contact@ficppd.org